Refund policy

Буцаалт ба төлбөр буцаалтын бодлого

TUGSU нь хэрэглэгчдэд чанартай, найдвартай бүтээгдэхүүн хүргэхийг зорьдог.

Барааг хүлээн авах үед бүтээгдэхүүн гэмтэлтэй, буруу бараа ирсэн эсвэл захиалгатай тохирохгүй байгаа тохиолдолд барааг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор бидэнтэй холбогдоно уу.

Буцаалт хүсэхдээ захиалгын мэдээлэл болон асуудлыг харуулах зураг эсвэл видеог ирүүлнэ. Буцаах бараа нь боломжтой тохиолдолд анхны савлагаа, дагалдах хэрэгслийн хамт байна.

Хэрэглэгчийн буруу ашиглалт, унагаах, цохих, ус болон бусад гаднын нөлөөллөөс үүссэн гэмтэлд буцаалт хийх боломжгүй.

Буцаалт зөвшөөрөгдсөн тохиолдолд бүтээгдэхүүнийг солих эсвэл тохирох нөхцөлд төлбөрийг буцаан олгоно. Төлбөр буцаах хугацаа нь ашигласан төлбөрийн арга болон банкны боловсруулалтын хугацаанаас шалтгаалж болно.

Буцаалт хийхээс өмнө TUGSU-тай заавал холбогдож баталгаажуулна уу.